- Нүүр
- Монгол Улсын хууль
- МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 7 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 8.1-ийг "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага /цаашид "хяналтын алба" гэх/, орон нутагт хяналтын болон тусгай албад хэрэгжүүлнэ" гэж өөрчлөн найруулсугай.
2 дугаар зүйл. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 5.1-ийн "мал, эмнэлэг, үржлийн төв" гэснийг "тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага", 5.2, 11.2-ын "мал, эмнэлэг, үржлийн төв" гэснийг "малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага", 6.2, 15.1.7-ын "мал, эмнэлэг, үржлийн төвийг" гэснийг "малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
