- Нүүр
- Монгол Улсын хууль
- МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.1.4 дэх заалт нэмсүгэй:
"4.1.4.эмийн ургамлыг тарималжуулсан тохиолдолд сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж."
2 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн гарчгийн "ашиглах," гэсний өмнө "үйлдвэрлэх," гэж, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтын "кино," гэсний дараа "дуу," гэж, 13.1.3 дахь заалтын "эмийг" гэсний дараа "жоргүйгээр болон хүчингүй жороор олгох, түүнчлэн" гэж, 13.1.8 дахь заалтын "зөвшөөрөлгүйгээр" гэсний дараа " импортлох, экспортлох," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт:
"4.1.3.харьцуулалт хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага;"
2/5 дугаар зүйл:
"5 дугаар зүйл.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх
5.1.Эмчилгээний зорилгоор хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг улсын стандартын шаардлага хангасан жороор олгоно.
5.2.Хүн амын тоог харгалзан мансууруулах эмээр үйлчлэх эрх бүхий эмийн сангийн тоо, байршлыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар тогтооно."
3/6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг:
"6.5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн тухай бүрд энэ тухай хилийн мэргэжлийн хяналтын алба мэргэжлийн хяналтын төв байгууллагад 7 хоногийн дотор мэдэгдэнэ."
4/8 дугаар зүйл:
"8 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөл олгох
8.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно.
8.2.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодис, тэдгээрийн түүхий эдийг үйлдвэрлэх, эм ханган нийлүүлэх байгууллагын худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.
8.3.Энэ хуулийн 4.1-д заасан зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг гарган авахад ашигладаг химийн бодисыг ашиглах, импортлох тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.6.3-т заасны дагуу олгоно.
8.4.Энэ хуулийн 8.2-т заасан тусгай зөвшөөрөл авахыг хүссэн байгууллага, аж ахуйн нэгж нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах шаардлага, тусгай нөхцөлийг хангасан агуулахтай байх бөгөөд уг агуулахын талаар мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргана.
8.5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгоно.
8.6.Тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Эрүүл мэндийн тухай хуулиар тус тус зохицуулна."
5/9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:
"9.1.Тусгай зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл, импорт, ашиглалт, зарцуулалт, хэрэгцээний тайланг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө гарган эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цагдаагийн төв байгууллага болон энэ хуулийн 14.5-д заасан Үндэсний хороонд тус тус ирүүлнэ."
6/13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалт:
"13.1.4.эмчилгээнд хэрэглэх жагсаалтад орсноос бусад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх;"
7/13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалт:
"13.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх;"
8/14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг:
"14.1.Мэргэжлийн хяналтын байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын бүртгэл, хуваарилалт, үйлдвэрлэл, зарцуулалт, хадгалалт, худалдаа, хэрэглээ хуульд заасан журамд нийцэж байгаа эсэхэд болон түүхий эдийн олборлолт, ургамлын тархацад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна."
9/14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг:
"14.5.Энэ хуулийн 14.1-14.4-т заасан байгууллагын авч хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэх чиг үүрэгтэй Үндэсний хороо ажиллах бөгөөд уул Үндэсний хороо орон тооны ажлын албатай байна.
14.6.Энэ хуулийн 14.5-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар тогтооно."
10/16 дугаар зүйлийн 16.1.1,16.1.2 дахь заалт:
"16.1.1.энэ хуулийн 13.1.7, 13.1.8, 13.1.10 дахь заалтыг зөрчсөн бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;
16.1.2.энэ хуулийн 13.1.1, 13.1.2, 13.1.4, 13.1.5 дахь заалтыг зөрчсөн бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;"
4 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Эмийн тухай3 хууль," гэснийг "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль," гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын "эмнэлэг," гэснийг "эрүүл мэндийн болон" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн "эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагаас авсан" гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
