A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 3 сарын 13 өдөр 

Төрийн ордон, Улаанбаатар хот

 МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН 2009 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 1 дүгээр зүйл. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 6, 7 дугаар зүйл нэмсүгэй: "6 дугаар зүйл .Монгол Улсыг хөгжүүлэх сангийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн төсвийн орлогын дутагдлыг нөхөх эх үүсвэрээс Монгол Улсын 2009 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрт 219,600.0 сая төгрөгийг зарцуулахаар баталсугай. 7 дугаар зүйл .Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бий болсон газрын тосны болон хүнсний улаан буудайн нөөцийн хадгалалтын хөлсийг 3,298.1 сая төгрөгөөр баталсугай." 2 дугаар зүйл. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "5 дугаар зүйл ."Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнөөс хойшлуулах төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай." 3 дугаар зүйл. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн ''45,232.8'' гэснийг "51,282.2" гэж, 4 дүгээр зүйлийн ''79,867.3'' гэснийг "122,289.3" гэж, мөн зүйлийн ''35,542.8'' гэснийг "57,184.5" гэж, 6 дугаар зүйлийн дугаарыг "8" болгон тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
/Төсвийн ерөнхийлөн захирагчаар, сая төг/
Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил Хэрэгжүүлэх хугацаа Төсөвт өртөг 2009 оны санхүүжилт
I МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД 15,755.0 1,800.0
I.1 Хөрөнгө оруулалт: 15,755.0 1,800.0
I.1.1 "Замын-Үүд" чөлөөт бүсийн мэргэжлийн албадын нэгдсэн байр /Дорноговь, Замын-Үүд/ 2008-2009 1,000.0 800.0
I.1.2 "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн доторх хорооллын чанартай хатуу хучилттай авто зам, 0.8 км х13.8 км /Сэлэнгэ, Алтанбулаг/ 2008-2010 14,755.0 1,000.0
II ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД 45,476.7 24,622.3
II.1 Цахилгаан дамжуулах шугам, дэд станц: 8,811.9 8,811.9
II.1.1 Ил хуваарилах байгууламж-4-д 220/110/35 кВ-ын 125 мВа чадалтай автотрансформатор суурилуулах /Улаанбаатар/ 2009 2,754.9 2,754.9
II.1.2 Умард дэд станцын трансформатор, хаалттай хуваарилах байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт /Улаанбаатар/ 2009 3,150.0 3,150.0
II.1.3 6, 10 кВ-ын дэд станцуудын тосон таслууруудыг вакуум болгох /РП 3,5, 6, 13, 24/ /Улаанбаатар/ 2009 1,080.0 1,080.0
II.1.4 Дархан хотын 220/110/35 кВ-ын дэд станц, 35 кВ-ын реактор суурилуулах /Дархан-Уул/ 2009 1,827.0 1,827.0
II.2 Дулааны станц, дулааны шугам сүлжээ: 33,314.8 15,310.4
II.2.1 "ДЦС-4"-д "Усны дулаан солилцуулагч бүхий дулааны дэд станц" барих болон станцын дулааны дотоод шугам сүлжээг шинэчлэх, шинээр сүлжээний насос суурилуулах /Улаанбаатар/ 2009-2010 21,715.2 4,340.8
II.2.2 Дулааны сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулахад насос станц №1, 6-ын хүчин чадлыг нэмэгдүүлж шинэчлэх /Улаанбаатар/ 2009 1,776.1 1,776.1
II.2.3 Дулааны 5 "б" магистраль 1950м*2, 500 мм-ийн шугамыг 800 мм болгон өргөтгөж, шинэчлэх /Улаанбаатар/ 2009 3,816.0 3,816.0
II.2.4 Дулааны 6 "б", "в" магистраль 2198м*2, 500 мм-ийн шугамыг 600 мм болгон өргөтгөж, шинэчлэх /Улаанбаатар/ 2009 4,657.5 4,657.5
II.2.5 Дулаан хангамжийн системийг хаалттай системд шилжүүлэх /Дархан-Уул/ 2009-2010 1,350.0 720.0
II.3 Эрдэс баялаг: 3,350.0 500.0
II.3.1 Хөрөнгө оруулалт: Газрын тосны чанарын хяналтын лаборатори байгуулах 2008-2010 3,350.0 500.0
III ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД 137,280.9 65,567.0
III.1 Авто зам: 53,790.8 15,587.8
III.1.1 Өгийнуур-Хөшөөцайдам чиглэлийн 10 км хатуу хучилттай авто зам 2007-2009 1,298.9 280.1
III.1.2 Хархорин-Цэцэрлэгийн 74 км хайрган авто замыг хатуу хучилттай болгох 2007-2009 8,403.6 1,955.8
III.1.3 Цэцэрлэг-Их тамир-Тосонцэнгэл чиглэлийн 53 км хайрган авто замыг хатуу хучилттай болгох 2007-2009 8,296.0 1,528.2
III.1.4 Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн 109 км хатуу хучилттай авто зам 2007-2009 19,073.9 8,663.3
III.1.5 Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хайрган авто зам 2007-2009 3,040.0 221.8
III.1.6 Хархорин-Хужиртын 39 км хатуу хучилттай авто зам 2006-2009 5,841.2 1,002.2
III.1.7 Дамдинсүрэнгийн гудамжны авто зам /Улаанбаатар/ 2006-2009 1,800.0 104.3
III.1.8 Эрдэнэт-Булган-Уньт чиглэлийн 14.5 км хатуу хучилттай авто зам 2008-2009 3,045.0 1,045.0
III.1.9 Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 23 км хайрган замыг хатуу хучилттай болгох 2007-2009 2,992.2 787.1
III.2 Гүүр: 15,063.9 9,736.8
III.2.1 Эгийн голын 160 у/м төмөр бетон гүүр /Хөвсгөл, Түнэл/ 2007-2009 1,812.5 1,532.5
III.2.2 Турганы голын 96.9 у/м төмөр бетон гүүр /Баян-Өлгий, Сагсай/ 2008-2009 999.0 799.0
III.2.3 Туул голын Горхийн 211 у/м төмөр бетон гүүр /Улаанбаатар, Тэрэлж/ 2007-2009 2,422.5 829.5
III.2.4 Ховд голын 181.8 у/м төмөр бетон гүүр /Баян-Өлгий, Улаанхус/ 2008-2009 1,500.0 1,080.9
III.2.5 Нарийний голын 325 у/м төмөр бетон гүүр /Увс, Тэс/ 2006-2009 2,750.0 1,815.0
III.2.6 Их тэнгэрийн 258 у/м төмөр бетон гүүр /Улаанбаатар/ 2007-2009 3,986.5 2,286.5
III.2.7 Идэрийн голын төмөр бетон гүүр /Завхан, Их Уул/ 2008-2009 1,593.4 1,393.4
III.3 Иргэний нисэхийн ерөнхий газар: 44,794.2 16,610.4
III.3.1 Хөрөнгө оруулалт: 25,884.0 8,000.0
III.3.1.1 Нисэх буудлын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасын хүчитгэлийн ажил, гэрлэн тэмдэгт /Улаанбаатар, "Чингис хаан" Олон улсын нисэх буудал/ 2008-2011 7,000.0 1,500.0
III.3.1.2 Нисэх буудлын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас, үерийн далан /Говь-Алтай/ 2008-2010 7,385.3 2,300.0
III.3.1.3 Нисэх буудлын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас, үерийн далан /Увс/ 2008-2010 11,498.7 4,200.0
III.3.2 Тоног төхөөрөмж: Бодит ажиглалтын систем /радиолокатор 3ш, VОR/DME 4ш/ 2008-2009 18,910.2 8,610.4
III.4 Тээвэр: 23,632.0 23,632.0
III.4.1 Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлт /Их багтаамжтай автобус, 400 ш/ 2009 23,632.0 23,632.0
IY ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД 30,300.0 30,300.0
IY.1 Хөрөнгө оруулалт: "Атрын 3 дахь аян" газар тариалангийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2009 30,300.0 30,300.0
НИЙТ ДҮН 228,812.6 122,289.3

Хэвлэх

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт
МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН 2009 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨС ХОЙШЛУУЛАХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
/Төсвийн ерөнхийлөн захирагчаар, сая төг/
Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг Хойшлуулах хөрөнгийн дүн
I МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД 1,080.0 630.0
I.1 Хөрөнгө оруулалт: "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн хилийн боомттой холбогдох хэсгийн хатуу хучилттай авто зам /810м*28м/ /Сэлэнгэ, Алтанбулаг/ 1,080.0 630.0
II ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД 3,350.0 500.0
II.1 Эрдэс баялаг: 3,350.0 500.0
II.1.1 Хөрөнгө оруулалт: Газрын тосны чанарын хяналтын лаборатори байгуулах 3,350.0 500.0
III ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД 17,700.0 2,700.0
III.1 Хөрөнгө оруулалт: 2,700.0 2,700.0
III.1.1 Бизнес инкубатор байгуулах /Архангай, Баянхонгор, Хэнтий/ 900.0 900.00
III.1.2 Технологи дамжуулах төв байгуулах /Ховд, Өвөрхангай/ 900.0 900.00
III.1.3 Үйлдвэрлэл технологийн парк байгуулах /Ховд, Завхан/ 630.0 630.00
III.1.4 Үйлдвэрлэл технологийн паркийн зураг төсөл боловсруулах 270.0 270.00
Дүн 22,130.0 3,830.0

Хэвлэх

CTRL + Q to Enable/Disable GoPhoto.it