A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2010 оны 05 сарын 20 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцож байгаа энхийг сахиулагч" гэснийг "энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа цэргийн албан хаагч" гэж өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д. ДЭМБЭРЭЛ

Хэвлэх