A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2003 оны 06 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар хот БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Батлан хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул,", 11 дүгээр зүйлийн 2 дахь заалтын "болон иргэний хамгаалалтын" гэснийг тус тус хассугай. 2 дугаар зүйл. Батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 13 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 3 дугаар зүйл. Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх