A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Батлан хамгаалах тухай хуулийн 3, 9, 12 дугаар зүйлд дор дурдсан хэсэг, заалт нэмсүгэй: 1/ З дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "4.Батлан хамгаалах цэргийн хүч хэрэгсэл нь зэвсэгт хүчин байна. Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна." 2/ 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг: "З. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн - улс төрийн албан тушаалтан нь цэргийн жинхэнэ албанаас ангид байна." 3/ 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1. Засаг дарга дараахь үүрэг хүлээнэ:" 4/ 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт: "7/ орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, түүний хэрэгжилтийн үйл ажиллагааг зэвсэгт хүчний Жанжин штабын оролцоотойгоор зохион байгуулах." 2 дугаар зүйл. Батлан хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйл, З дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4; 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 7, 8; 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг; 10 дугаар зүйл; 11 дүгээр зүйлийн 2; 12 дугаар зүйлийн 2, 6 дахь заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай: 1/ 1 дүгээр зүйл: "1 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог тогтоож, төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эх орноо батлан хамгаалах талаар хүлээх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино." 2/ З дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2. Батлан хамгаалах нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалахад улс орны бэлэн байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн нэгдмэл арга хэмжээ мөн. Батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны үндэс нь орон нутгийн хамгаалалт мөн." З/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1. Монгол Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ батлан хамгаалах тогтолцооны эрх зүйн үндсийг тогтоох; 2/ дайны аюулыг сэрэмжлэх, бусад улс оронтой маргаантай асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх; 3/ Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг тодорхойлох; 4/ цэргийн албан хаагчийн нийгмийн хамгаалалт, эрх зүйн баталгааны үндсийг тодорхойлох; 5/ батлан хамгаалах хамтын ажиллагааны талаархи Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах; 6/ улс орныг батлан хамгаалах арга хэмжээний төсвийг батлах, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлох; 7/ цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг албаны онцлогт нь тохируулж тогтоох; 8/ цэргийн дээд цол бий болгох; 9/ гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэх болон өөрийн цэргийн анги, салбарыг олон улсын энхийг сахиулах болон хүмүүнлэгийн ажиллагаанд оролцуулах асуудлыг шийдвэрлэх." 4/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4 дэх заалт: "1/ Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын хэрэгжилт, улс орныг батлан хамгаалахад зайлшгүй шаардагдах материаллаг нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавих; 3/ цэргийн нийтлэг дүрмүүдийг батлах; 4/ цэргийн албан хаагчид цэргийн цол олгох журмыг тогтоох;" 5/ 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 7, 8 дахь заалт: "1/ улс орныг батлан хамгаалах болон орон нутгийн хамгаалалтын асуудлаар төрийн захиргааны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;" 7/ иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд төрийн бүх шатны болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх, цэрэг иргэний харилцааг төлөвшүүлэх; 8/ иргэдээс цэргийн үүргээ биелүүлэх хүсэл сонирхол, эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх." 6/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "1. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 2/ батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох саналыг Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах, зэвсэгт хүчний ерөнхий командлагчид өргөн мэдүүлэх; 3/ цэргийн нийтлэг дүрмүүдийг батлуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих; 4/ шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хангах, зэвсэгт хүчнийг зэвсэг, техникээр нөхөн хангах, шинэчлэн сайжруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдгээртэй холбогдсон төсвийг захиран зарцуулах; 5/ батлан хамгаалах асуудлаар бусад улстай хамтран ажиллах талаар Засгийн газраас олгосон эрхийн хүрээнд хэлэлцээр байгуулах; 6/ батлан хамгаалах арга хэмжээний төсвийн төслийг Засгийн газарт оруулах, батлагдсан төсвийн зарцуулалтад хяналт тавих; 7/ батлан хамгаалах улсын байцаагчийг томилох, чөлөөлөх; 8/ батлан хамгаалах хууль тогтоомж, батлан хамгаалах асуудлаарх Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон өөрийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцаж, биелэлтийг хангах талаар үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх; 9/ батлан хамгаалах салбарын төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах, устгах, шилжүүлэх, шинээр авах асуудлыг шийдвэрлэх, захиалгыг хянаж батлах; 10/ батлан хамгаалах салбарын төрийн өмчит хуулийн этгээд, эд хөрөнгийг хувьчлах саналаа Засгийн газарт оруулах. 7/ 10 дугаар зүйл: "10 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 1/ батлан хамгаалах бодлого, улсын дайчилгааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах; 2/ зэвсэгт хүчнийг зэвсэг, техник, материал хэрэгслээр хангах санал боловсруулах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх; 3/ батлан хамгаалах салбарын боловсон хүчнийг сургаж бэлтгэх, цэргийн албан хаагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах; 4/ батлан хамгаалах салбарт техник, технологийн дэвшлийг хангаж, зэвсэг, техникийг шинэчлэн сайжруулах бодлого боловсруулах, энэ талаар гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих; 5/ батлан хамгаалах салбарт судалгаа шинжилгээний ажил явуулах бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах; 6/улсыг батлан хамгаалах арга хэмжээний төлөвлөлтөд шаардагдах мэдээ, судалгааны нэр төрлийг тогтоож, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагаас гаргуулж авах; 7/ хугацаат цэргийн алба хаах иргэний тоо, цэрэг татлага явуулах ээлж, хугацааг тогтоох санал бэлтгэж Засгийн газарт оруулах; 8/ гэрээт цэргийн алба хаах мэргэжил, тооны дээд хязгаарыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран жил бүр тогтоох." 8/ 11 дүгээр зүйлийн 2 дахь заалт: "2/ зэвсэгт хүчний дайчилгааны болон иргэний хамгаалалтын даалгаврыг биелүүлэх." 9/ 12 дугаар зүйлийн 2, 6 дахь заалт: "2/ цэргийн тоо бүртгэлийг хөтлөх, цэрэг татах, цэргийн албанд гэрээгээр элсүүлэх, дүйцүүлэн хаалгах, дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг зохион байгуулах; 6/ нутаг дэвсгэртээ байрлаж байгаа цэргийн анги, байгууллага, бие бүрэлдэхүүний албан үүргээ гүйцэтгэх нөхцлийг хангах асуудлаар харилцан ажиллах, байгаль орчныг хамгаалах болон холбогдох бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;" З дугаар зүйл. Батлан хамгаалах тухай хуулийн З дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дугаарыг "5" гэж, тавдугаар бүлгийн дугаарыг "дөрөвдүгээр" гэж, 25 дугаар зүйлийн дугаарыг "15" гэж, 26 дугаар зүйлийн дугаарыг "16" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Батлан хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах," гэснийг хассугай. 5 дугаар зүйл. Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9, 10, 11, 4 дүгээр бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх