- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2006 оны 01 сарын 12 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 12 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "12 дугаар зүйл.Сонгуулийн ерөнхий хороо, түүний бүрэн эрх Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ." 2 дугаар зүйл.Энэ хуулийг Сонгуулийн төв байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
