A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 7 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"7.Тамгын газрын ерөнхий менежер нь Тамгын газрын орон тоо, цалингийн санг Ерөнхийлөгчийн зардлын төсөвт багтаан тогтооно.

2 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "бүтэц, орон тоо, цалингийн санг" гэснийг "бүтцийг" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР