- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 6 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12, 14 дүгээр зүйлд дараахь хэсэг, өгүүлбэр тус тус нэмсүгэй:
1/ 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана. Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана."
2/ 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт:
"Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхийн дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхийг хориглоно."
2 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"2. Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга сонгогдсон, Засгийн газар огцорсон, Улсын Их Хурал Ерөнхий сайдыг огцруулах буюу хүсэлтээр нь чөлөөлөх тухай шийдвэр гаргасан, Ерөнхий сайд нас нөгчсөн тохиолдолд Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам буюу намуудын сонгуулийн эвсэл /цаашид "эвсэл" гэх/-ээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам , эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна."
3 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн "3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17" гэсэн хэсгийн дугаарыг "4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2001 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
