A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтад "-стандартчилал, хэмжил зүйн асуудал; -шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал; -чөлөөт бүсийн асуудал; -үйлдвэржүүлэлтийн бодлого." гэж, мөн хэсгийн 5 дахь заалтад "-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал; -иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл." гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Тэргүүн Шадар сайд" гэснийг "Шадар сайд" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийн "Тэргүүн Шадар сайдтай зөвшилцөн" гэснийг, 20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 341дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1, 2 дахь хэсгийн "Тэргүүн Шадар сайд," гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ