- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "-мэдээлэл, харилцаа холбоо, өндөр технологийн асуудал;" гэсний өмнө "-улсын хөгжлийн бодлого; -улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн бодлого; -хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; -улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал; -эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал;" гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтын "-шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах" гэсний дараа ", хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах" гэж, мөн заалтад "-иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл." гэж, мөн хэсгийн 3 дахь заалтын "-гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт" гэсний дараа ", бүртгэл" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалтын "-бүртгэлийн нэгдсэн тогтолцооны удирдлага;" гэснийг "-нягтлан бодох бүртгэлийн бодлого;" гэж, мөн хэсгийн 5 дахь заалтын "-хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн бус байгууллагын бүртгэл;" гэснийг "-хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүртгэл;" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалтын "улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл,", "-гадаадын хөрөнгө оруулалтын бүртгэл." гэснийг, мөн хэсгийн 5 дахь заалтын "иргэний болон иргэний гэр бүлийн бүртгэл, мэдээлэл," гэснийг, мөн хэсгийн 7 дахь заалтын "-үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал." гэснийг, мөн хэсгийн 10 дахь заалтын "-хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал;" гэснийг, 27 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор" гэснийг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын ", түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус" гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
