A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "-шуудангийн үйлчилгээ." гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтад"-гадаад худалдааны бодлого зохицуулалт; -экспорт, импортын асуудал; -гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт; -эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого, зохицуулалт." гэж, мөн хэсгийн 3 дахь заалтад "- гадаадын хөрөнгө оруулалтын бүртгэл." гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:

Ерөнхий чиг үүргийн

1/Гадаад харилцааны яам;

2/Сангийн яам;

3/Хууль зүй, дотоод хэргийн яам.

4/Байгаль орчин, аялал жуулчлалын яам;

5/Батлан хамгаалах яам;

6/Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам;

7/Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам;

8/Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам;

9/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;

10/Эрдэс баялаг, эрчим хүчний яам;

11/Эрүүл мэндийн яам."

2/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалт:

"1/ Монгол Улсын Тэргүүн Шадар сайд:

2/Монгол Улсын Шадар сайд:

3/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5, 6, 12, 13 дахь заалт:

"5/Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд:

6/Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд:

12/Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд:

13/Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд:

3 дугаар зүйл.Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйл" гэснийг "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйл" гэж, "Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн" гэснийг "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн" гэж, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Шадар сайд" гэснийг "Тэргүүн Шадар сайд" гэж, 18 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "Шадар сайдтай зөвшилцөн" гэснийг "Тэргүүн Шадар сайдтай зөвшилцөн" гэж, 181дугаар зүйлийн 10 дахь хэсгийн "Ерөнхий сайд болон Шадар сайдад" гэснийг "Ерөнхий сайдад" гэж, 182дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "ажлаа хариуцаж, Шадар сайдад ажлаа танилцуулна" гэснийг "ажлаа хариуцна" гэж, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтын "Монгол Улсын Гадаад хэргийн сайд" гэснийг "Монгол Улсын Гадаад харилцааны сайд" гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн "Шадар сайдын" гэснийг "Тэргүүн Шадар сайд, Шадар сайдын" гэж, 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Шадар сайд" гэснийг "Тэргүүн Шадар сайд" гэж, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "14 хоногийн дотор" гэснийг "7 хоногийн дотор" гэж, 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Засгийн газрын" гэснийг "Ерөнхий сайдын" гэж, "29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "Шадар сайдтай санал нэгдэж" гэснийг "дангаар" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалтын "Ерөнхий сайд болон Шадар сайдад" гэснийг "Ерөнхий сайдад" гэж, 341дүгээр зүйлийн гарчиг болон 1, 2 дахь хэсгийн "Шадар сайдын" гэснийг "Тэргүүн Шадар сайд, Шадар сайдын", мөн зүйлийн 1 дэх хэсгийн "Шадар сайд" гэснийг "Тэргүүн Шадар сайд, Шадар сайд" гэж, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2-8 дахь заалтын дугаарыг "3-9", 12-15 дахь заалтын дугаарыг "11-14" гэж, 182дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 15-д" гэснийг "20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 14-т" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Шадар сайдтай тохиролцон" гэснийг, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Шадар сайд болон" гэснийг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын "Шадар сайд, эсхүл" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 9, 11 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ