- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 6 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дараахь агуулга бүхий өгүүлбэр тус тус нэмсүгэй:
1/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:
"Засгийн газар огцорсон тохиолдолд шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл тухайн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлнэ."
2/ 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:
"Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална."
3/ 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад:
4/ 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:
2 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4 дүгээр зүйл.Засгийн газрыг эмхлэн байгуулах үндэслэл, журам
1.Засгийн газрыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, гучин есдүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн зургадугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эмхлэн байгуулна.
2.Засгийн газар огцрох, шинээр байгуулагдах, Засгийн газрын гишүүний огцрох, чөлөөлөгдөх, нөхөн томилогдох болон Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай асуудлыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн зургадугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу Улсын Их Хурал шийдвэрлэнэ."
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2001 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
