- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалтыг "9/бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн Ерөнхий сайдаар ажилласан хугацаатай нь дүйцэхүйц, гэхдээ нэгэн бүрэн эрхийнхээс илүүгүй хугацаагаар Улсын Их Хурлаас тогтоосон хангамж эдэлж, төрийн тусгай хамгаалалтад байна." гэж өөрчлөн найруулсугай.
2 дугаар зүйл.Энэхүү хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүст Улсын Их Хурлаас тогтоосон хангамж, хамгаалалтын хугацааг энэ хуульд хамааруулсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
