- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 9-д Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх ажлын хүрээнд "стандарт, хэмжил зүйн асуудал" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 9-д Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх ажлын хүрээний "гадаадын худалданы бодлого, зохицуулалт" гэснийг "гадаад худалдааны болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого;" гэж өөрчлөн найруулсугай.
3 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2-д Санхүү, эдийн засгийн сайдын эрхлэх ажлын хүрээнээс "гадаадын хөрөнгө оруулалтын бодлого;", "стандарт, хэмжил зүйн асуудал;" гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2000 оны 9 дүгээр сарын 1–ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
