- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн З, 4, 5, 6 дахь заалтыг 5, 6, 7, 8 дахь заалт болгон өөрчилсүгэй. 2 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дараахь агуулгатай З, 4 дэх заалт нэмсүгэй: 1/ "З/Засгийн газраас санаачлах хуулийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ". 2/"4/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төслийн талаархи Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бэлтгэж, хуралдаанд хэлэлцүүлнэ." З дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн ЗО дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Хуулийн төслийг зөвхөн Монгол Улсын хууль зүйн сайдын зөвшөөрөлтэйгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ." гэснийг хассугай. 4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
