- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт: "5/ хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан, эсхүл 2 буюу түүнээс дээш удаа өөрийн буруугаас гадаад паспортаа гэмтээсэн, хаяж үрэгдүүлсэн этгээдийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр 2 жил хүртэл хугацаагаар."; 2/ 6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалт: "4/ Тухайн орны цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрөл."; 3/ 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг: "6.Гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар үндэсний гадаад паспорт олгохдоо тухайн иргэний талаар Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс холбогдох лавлагаа авах ба олгосон гадаад паспортын талаар мэдээлэл ирүүлж байна."
2 дугаар зүйл.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн "цагаачлах хүсэлтийг" гэсний өмнө "Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг: "8.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, орон нутагт аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээлийн алба, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба үндэслэл бүхий хариуг бичгээр өгнө." 2/ 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Насанд хүрээгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах бол түүнд дор дурдсан баримт бичгийн аль нэгийг олгоно: 1/үндэсний гадаад паспорт; 2/эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн үндэсний гадаад паспортад зургийг нааж баталгаажуулах; 3/эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн хамт түр хугацаагаар гадаадад зорчих хүүхдэд үндэсний гадаад паспортад хавсаргагдах үнэмлэх; 4/гадаадын иргэнд үрчлэгдсэн хүүхдэд гадаадад зорчиход нь үндэсний гадаад паспорт; 5/гэрлэлтээ бүртгүүлсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн хоёрын дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхэд Монгол Улсад ирсний дараа гадаадад зорчих бол иргэний бүртгэлийн байгууллагаас олгогдсон хүүхдийн гэрчилгээ, регистрийн /бүртгэлийн/ дугаарыг үндэслэн түүнд энэ хэсэгт заасан баримт бичгийн аль нэгийг олгоно.
4 дүгээр зүйл.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгийн "нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд, орон нутагт аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн албанд" гэснийг "Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх албанд"; мөн зүйлийн 10 дахь хэсгийн "Цагдаагийн төв байгууллага" гэснийг "Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба"; 8 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсгийн дугаарыг "7, 8" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтын "…болон үндэсний гадаад паспорт авах…" гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
