- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:
4 |
Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад / |
0.07 хүртэл га |
2 дугаар зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн "Гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ /га/" гэснийг "Иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ /га/", 41 дүгээр зүйлийн 41.2-ын "2008" гэснийг "2013" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-ийн "иргэн, түүний гэр бүлийн гишүүн-", "дундаа хамтран өмчлөх хэлбэрээр" гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
