A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсгийн дугаарыг 3, 4, 5 гэж, 21 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсгийн "Ерөнхий штаб" гэснийг "Жанжин штаб" гэж, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "зориулалт" гэснийг "чиг үүрэг" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хассугай. 3 дугаар зүйл. Энэ хуулийг Зэвсэгт хүчний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх