A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "ахлах ахлагч" гэсний дараа "сургагч ахлагч, тэргүүн ахлагч" гэж, 28 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн "хүнсний болон эдийн хангамж" гэсний дараа "түүнчлэн аймгийн төв, нийслэлээс бусад сум, суурин газарт байрлаж буй радиотехник, радиолокаторын анги, салбарын офицер, ахлагч нар албан үүргээ гүйцэтгэж байгаа эсэхийг үл харгалзан хүнсний хангамж тус тус" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"6.2. Зэвсэгт хүчин, бусад цэргийн бие бүрэлдэхүүнийг нөхөн хангах журмыг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална."

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ