- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "Уг албыг иргэн мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг Улсын Их Хурал батална. Мөнгөн төлбөрийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
