A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 2 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй: 1/24 дүгээр зүйлийн 24.1.7 дахь заалт: "24.1.7.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын." 2/24 дүгээр зүйлийн 24.3.11 дэх заалт: "24.3.11.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаархи хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг." 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМЭРЭЛ

Хэвлэх