- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг: "3.2.Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь хараат бус, нээлттэй, ил тод, хариуцлагатай, иргэдэд хүртээмжтэй байх бөгөөд асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж олонхийн саналаар шийдвэрлэх зарчимд тулгуурлана." 2/11 дүгээр зүйлийн 11.1.21 дэх заалт: "11.1.21.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;" 3/15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг: "15.4.Энэ хуулийн 15.1-д заасан чуулганы хугацааг шаардлагатай бол Улсын Их Хурлын дарга 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болох бөгөөд энэ тухай захирамж гаргана." 4/20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт: "20.1.7.цөмийн энерги ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого." 5/20 дугаар зүйлийн 20.2.17, 20.2.18 дахь заалт: "20.2.17.газрын сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт;
20.2.18.газрын кадастр, зураглал." 6/20 дугаар зүйлийн 20.3.11 дэх заалт: "20.3.11.жендерийн тэгш байдлыг хангах бодлого." 7/20 дугаар зүйлийн 20.5.6 дахь заалт: "20.5.6.төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас гаргах үнэт цаасны тухай асуудал."
8/20 дугаар зүйлийн 20.7.26 дахь заалт: "20.7.26.газрын эдийн засгийн үр ашгийн бодлого." 9/21 дүгээр зүйлийн 21.8 дахь хэсэг: "21.8.Байнгын хороо энэ хуулийн 21.5-д заасан тогтоолын төслийг хуралдаанаараа хэлэлцэн батална." 10/24 дүгээр зүйлийн 24.3.9, 24.3.10 дахь заалт: "24.3.9.Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо нь Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын асуудлыг;
24.3.10.Өргөдөл, гомдлын дэд хороо нь иргэд, байгууллагаас Улсын Их Хурал, гишүүнд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хянан шийдвэрлэх асуудлыг." 11/29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг: "29.14.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг товлон зарласан үед Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно." 12/421 - 423 дугаар зүйл: "421 дүгээр зүйл.Улсын Их Хурлын төсөв 421.1.Улсын Их Хурал бие даасан төсөвтэй байна. 421.2.Улсын Их Хурлын төсөв нь гишүүд, Байнгын хороод, нам, эвслийн бүлэг, Тамгын газар, Улсын Их Хурлын нийтлэг арга хэмжээний төсвөөс тус тус бүрдэнэ. 421.3.Улсын Их Хурлын төсөв нь түүний үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүрэлцэхүйц хэмжээтэй байна. 422 дугаар зүйл.Улсын Их Хурлын төсвийг боловсруулах, хэлэлцэх 422.1.Улсын Их Хурлын төсвийг Тамгын газар боловсруулах ба Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс тус тусын төсөвтэй холбогдсон саналыг авна. 422.2.Тамгын газар Улсын Их Хурлын төсвийн төслийг энэ хуулийн 11.3-т заасан Зөвлөлтэй зөвшилцсөний дараа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. 422.3.Тамгын газар Улсын Их Хурлын төсвийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гаргасан саналыг тусгаж, төсвийн эцсийн хувилбарыг улсын төсвийн төсөлд нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ. 422.4.Засгийн газар Улсын Их Хурлын төсвийн төслийг улсын төсвийн төсөлд бүрэн тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулна. 422.5.Засгийн газар Улсын Их Хурлын төсвийн төсөлд өөрчлөлт оруулах санал гаргасан тохиолдолд уг саналыг улсын төсвийг чуулганаар хэлэлцэх үед хэлэлцэн шийдвэрлэнэ. 423 дугаар зүйл.Улсын Их Хурлын төсвийг зарцуулах, гүйцэтгэлд тавих хяналт 423.1.Улсын Их Хурлын төсвийг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга зориулалтын дагуу захиран зарцуулна. 423.2.Улсын Их Хурал жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлнэ. Төрийн аудитын төв байгууллага тайланг хүлээн авснаас хойш 1 сарын дотор тайлангийн талаар аудитын дүгнэлт гаргана. 423.3.Улсын Их Хурлын төсвийн гүйцэтгэлийн тайлан, энэ хуулийн 423.2-т заасан төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэнэ." 2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын "хангах" гэсний дараа ", нэгдсэн хуралдааныг даргалах" гэж, мөн зүйлийн 11.3 дахь хэсгийн "зохицуулах," гэсний дараа "нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын санал болон хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хугацааг харгалзан" гэж, 20 дугаар зүйлийн 20.1.5 дахь заалтын "томилох" гэсний дараа ", эгүүлэн татах" гэж, мөн зүйлийн 20.3.3 дахь заалтын "нийгмийн" гэсний дараа "халамж," гэж, 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтын "байдлын" гэсний дараа ", Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын, Өргөдөл, гомдлын" гэж, мөн зүйлийн 24.6 дахь хэсгийн "халдашгүй байдлын" гэсний дараа "болон Ёс зүйн, Өргөдөл, гомдлын" гэж, 35 дугаар зүйлийн 35.4, 35.10 дахь хэсгийн "туслах" гэсний өмнө "зөвлөх," гэж, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх заалтын "гишүүний" гэсний дараа "саналыг үндэслэн түүний зөвлөх," гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг: "3.1.Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн." 2/15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг: "15.1.Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 1-ний хооронд тус тус хуралдана. Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын дараагийн өдөр тус тус нээж, хаана." 3/20 дугаар зүйлийн 20.4.9 дэх заалт: "20.4.9.төрийн ба төрийн бус байгууллага, улс төрийн намтай харилцах;" 4/20 дугаар зүйлийн 20.6.15 дахь заалт: "20.6.15.иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл." 5/20 дугаар зүйлийн 20.7.5 дахь заалт: "20.7.5.даатгалын бодлого, энэ хуулийн 20.5.6-д зааснаас бусад үнэт цаасны тухай асуудал;" 6/20 дугаар зүйлийн 20.12 дахь хэсэг: "20.12.Байнгын хороо нь эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, судалгаа, мэдээллээр хангах, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албатай байна." 7/27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг: "27.2.Бүлэг нь бодлогоо боловсруулах, зохион байгуулалтын туслалцаа авах чиг үүрэг бүхий ажлын албатай байх бөгөөд түүний гүйцэтгэх үүргийг нь бүлгийн дүрмээр зохицуулна. Ажлын албыг хоёр гишүүнд нэг ажилтан ногдохоор тооцон бүрдүүлнэ." 8/33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг: "33.2.Төр, нийгмийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл уг асуудлаар Засгийн газрын байр суурийг тодруулах, тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж гишүүнээс энэ хуулийн 33.1.2-т заасан албан тушаалтанд бичгээр хандсаныг "асуулга" гэнэ." 9/33 дугаар зүйлийн 33.13 дахь хэсэг: "33.13.Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид энэ хуулийн 33.11-д дурдсан ажлын хэсэг хяналт шалгалт явуулах шаардлага гарвал шалгалтыг төрийн хяналт шалгалтын эрх бүхий байгууллагатай хамтарч гүйцэтгэн дүнг Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно."
4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн "гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг Улсын Их Хурал баталсан" гэснийг "гишүүн сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөсөн" гэж, 6 дугаар зүйлийн 6.6.4 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.2.3 дахь заалтын "гарсан" гэснийг "гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан" гэж, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн "гомдлыг" гэснийг "гомдол болон хууль тогтоомжийн хэрэгжилт, бусад асуудлаар ирүүлсэн албан бичгийг" гэж, мөн хэсгийн "хуульд заасан" гэснийг "30 хоногийн" гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн "эвслийн бүлгийг" гэснийг "эвслийг" гэж, мөн зүйлийн 8.2 дахь хэсгийн "эвслийн бүлэг," гэснийг "эвсэл," гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтын "нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын" гэснийг "энэ хуулийн 11.3-т заасан Зөвлөлийн" гэж, мөн зүйлийн 11.1.13 дахь заалтын "нам, эвслийн бүлэг, Байнгын хорооны" гэснийг "Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн" гэж, мөн зүйлийн 11.1.16 дахь заалтын "хуульд заасан бол" гэснийг "хуульд өөрөөр заагаагүй бол" гэж, мөн зүйлийн 11.1.21 дэх заалтын дугаарыг "11.1.22." гэж, мөн зүйлийн 11.3 дахь хэсгийн "төсвийн төслийн талаар санал оруулах," гэснийг "төсөв болон" гэж, мөн зүйлийн 11.6 дахь хэсгийн "чиглэлийг" гэснийг "чиглэл, дарааллыг" гэж, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн "чөлөөлж" гэснийг "чөлөөлөгдсөнд тооцож" гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн "намын" гэснийг "нам, эвслийн" гэж, 14 дүгээр зүйлийн 14.3.3 дахь заалтын "тэдгээрийн" гэснийг "Байнгын хорооны" гэж, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн "цагийг" гэснийг "цаг, үргэлжлэх хугацааг" гэж, 20 дугаар зүйлийн 20.3.1 дэх заалтын "хүн амын" гэснийг "хүн ам, хөгжлийн" гэж, мөн зүйлийн 20.3.10 дахь заалтын "соёл, урлаг, ёс заншлын талаар төрөөс баримтлах бодлого" гэснийг "ёс заншил" гэж, 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийн "гишүүнээр" гэснийг "гишүүнд" гэж, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн "харьяалах" гэснийг "харьяалагдах" гэж, мөн зүйлийн 24.7 дахь хэсгийн "дөрвөн" гэснийг "таван" гэж, 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын "гарч" гэснийг "гарахад" гэж, 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн "хариулах, тайлбар хийх, байр сууриа илэрхийлнэ" гэснийг "хариулан байр сууриа илэрхийлж болно" гэж, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтын "Засгийн газар" гэснийг "Засгийн газрын" гэж, мөн зүйлийн 33.7 дахь хэсгийн "сонирхлыг хөндсөн" гэснийг "сонирхол хөндөгдсөн гэж үзвэл" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 хэсгийн ", 6.6.2" гэснийг, мөн зүйлийн 6.11, 6.12, 6.15 дахь хэсгийн ", 6.9.2" гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1.21 дэх заалтын "өвчтэй хүн асрах," гэснийг, 20 дугаар зүйлийн 20.3.2 дахь заалтын "хүн амын" гэснийг, 24 дүгээр зүйлийн 24.9 дэх хэсгийн "болон Ёс зүйн" гэснийг, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийн "Зөвлөлийн саналыг харгалзан" гэснийг, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн "холбогдох Байнгын хорооны даргын саналыг харгалзан" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2, 6.9.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.7.8 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.14 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 7 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
