- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 11.1.20 дахь заалт нэмсүгэй:
"11.1.20.Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөс баталсан тов, дарааллыг харгалзахгүйгээр төслийг чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх шийдвэр гаргах;" 2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20-ын дугаарыг "11.1.21."гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
