- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 25.4 дэх хэсэг нэмсүгэй:
"25.4.Улсын Их Хурлаар төсвийн төслийг хэлэлцэхэд дор дурдсан этгээд Засгийн газрыг төлөөлөн дараах байдлаар оролцоно:
25.4.1.төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, чиг үүрэг, түүний төсөв, тэдгээрийн тооцоо, үндэслэлийн талаар;
25.4.2.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь макро эдийн засгийн тооцоо, төсвийн орлого, төсвийн тэнцвэртэй байдал, Засгийн газрын өр төлбөр, төсвийн шатлал хоорондын татаас, шилжүүлгийн талаар."
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, 25.7 дахь хэсгийн "25.4-т" гэснийг "25.5-д" гэж, 25.10 дахь хэсгийн "25.9-д" гэснийг "25.10-т" гэж, 25.12 дахь хэсгийн "25.11-д" гэснийг "25.12-т" гэж, мөн зүйлийн 25.4-25.16 дахь хэсгийн дугаарыг "25.5-25.17" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 52 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
