- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.11 дэх хэсгийн "гишүүд" гэсний дараа "хууль санаачлагчаас асуулт асууж," гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дараахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг:
"7.1.Нээлттэй хуралдаанд тухайн хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын Тамгын газрын болон нам, эвслийн бүлгийн ажлын албаны холбогдох ажилтан, энэ хуулийн 531.2-т заасан сурвалжлах эрхтэй хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан оролцож болно."
2/531дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэг:
"531.2.Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг хэвлэл мэдээллийн байгууллагаас ирүүлсэн саналыг нь харгалзан Улсын Их Хурлын Тамгын газар хэвлэл мэдээллийн ажилтанд нэр зааж олгоно. Хэвлэл мэдээллийн байгууллага нь саналаа ирүүлэхдээ тухайн ажилтны ажлын ур чадвар, мэргэшсэн байдлыг нь харгалзсан байвал зохино."
3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71дүгээр зүйлийн 71.1.1 дэх заалтын "нэг сарын" гэснийг "14-өөс доошгүй хоногийн" гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "батална" гэснийг "батлагдсанд тооцно" гэж, 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсгийн "Энэ хуулийн 16.5-д заасан" гэснийг "Байнгын хороо" гэж, мөн зүйлийн 16.14 дэх хэсгийн "Ажлын хэсэг" гэснийг "Энэ хуулийн 16.13-т заасан ажлын хэсэг" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтын "бөгөөд нэмэлт хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 2 хүртэл удаа тус бүр 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж тайлбар авах" гэснийг, 531дүгээр зүйлийн 531.3 дахь хэсгийн "Төрийн ордонд тусгайлан гаргасан өрөөнд байрлан" гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 531дүгээр зүйлийн 531.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
