- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.11-4.12 дахь хэсэг:
"4.11.Төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын олонхи гишүүн оролцох, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан нам, эвслийн бүлэгт саналаа зөвшилцөх боломж олгох зорилгоор хуралдаан даргалагч нэгдсэн хуралдааны эхлэх цагийг энэ хуулийн 4.1-д зааснаас өөрөөр тогтоож болно.
4.12.Хуралдааныг 18.00 цагаас хойш үргэлжүүлэн хуралдуулах асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ."
2/6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг:
"6.6.Энэ хуулийн 5.2-т заасан хаалттай хуралдаанд асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд оролцож болох бөгөөд хуралдааны явцыг энэ хуулийн 54.1-д заасны дагуу тэмдэглэнэ."
3/71дүгээр зүйл:
"71дүгээр зүйл.Нээлттэй сонсгол
71.1.Байнгын, дэд хороо тодорхой асуудлын талаар эрдэмтэд, шинжээчид, сонирхлын бүлэг, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын санал сонсох, мэдээлэл авах зорилгоор дараахь журмаар нээлттэй сонсгол /цаашид "сонсгол" гэх/ зохион байгуулж болно:
71.1.1.Байнгын, дэд хорооны дарга сонсголын сэдэв, өдөр, цагийг нэг сарын өмнө товлох бөгөөд энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр нийтэд мэдээлэх;
71.1.2.тодорхой асуудлын талаар санал хэлэх, мэдээлэл хийх иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад хүмүүс /цаашид "сонсголд оролцогч" гэх/ уг сонсгол болохоос ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө холбогдох Байнгын, дэд хороонд мэдэгдэж бүртгүүлэх, илтгэл, санал, мэдээллээ өгөх;
71.1.3.сонсголд оролцогч санал хэлэх, мэдээлэл хийх дарааллыг сонсгол даргалагч тогтоох;
71.1.4.сонсголд оролцогч нь 10 минутаас илүүгүй хугацаанд санал, мэдээллээ танилцуулах;
71.1.5.гишүүн сонсгол даргалагчийн тогтоосон хугацаанд санал, мэдээлэлтэй нь холбогдуулж асуулт асуух;
71.1.6.сонсголд оролцогч нь гишүүдээс асуулт асуухгүй бөгөөд сонсгол даргалагчийн зөвшөөрснөөр 2 минутаас илүүгүй хугацаанд гишүүдийн асуултад хариулах, тайлбар хийх;
71.1.7.Байнгын, дэд хороо сонсголын явцад гарсан саналыг нэгтгэн тухайн асуудлыг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсэгт өгөх.
71.2.Энэ хуулийн 71.1-д заасны дагуу тодорхой асуудлын талаар Байнгын, дэд хорооны сонсголыг нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдаантай давхардуулахгүйгээр зохион байгуулах бөгөөд сонсголыг чуулганы чөлөөт цагт зохион байгуулж болно.
71.3.Сонсголын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлыг Байнгын, дэд хороо, Тамгын газар хариуцан зохион байгуулна."
4/8 дугаар зүйлийн 8.7, 8.8 дахь хэсэг:
"8.7.Нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэхэд энэ хуулийн 18.1-д заасан холбогдох Байнгын хорооны дарга, эсхүл түүнийг орлож байгаа гишүүн хуралдаанд заавал оролцоно.
8.8.Гишүүн тодорхой асуудлын хэлэлцүүлгийн явцад гаргасан зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн явцад татан авч болно."
5/91дүгээр зүйл:
"91дүгээр зүйл.Санал хураалт явуулах ерөнхий журам
91.1.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил болон нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
91.2.Ил санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим тоолуураар, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тоолуураар явуулна.
91.3.Санал хураах хуудас ашиглан нууц санал хураалт явуулах бол Улсын Их Хурлын гишүүдээс бүрдсэн тооллогын комисс байгуулан санал хураалт явуулж, дүнг танилцуулна.
91.4.Цахим тоолуураар нууц санал хураалт явуулах бол зөвхөн санал хураалтын дүн гарах бөгөөд санал өгсөн гишүүдийн нэрс цахим тоолуурын системд хадгалагдахгүй.
91.5.Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно.
91.6.Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ.
91.7.Энэ хуулийн 91.6-д заасны дагуу гишүүн санал хураалтад оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэд оруулахгүй."
6/101 дүгээр зүйл:
"101 дүгээр зүйл.Хуралдааны дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлага
101.1.Гишүүн хуралдааны дэг зөрчсөн бол хуралдаан даргалагч дараахь хариуцлага хүлээлгэнэ:
101.1.1.сануулах;
101.1.2.сануулга авсан гишүүн дахин зөрчил гаргавал түүний тухайн өдрийн хуралдаанд, эсхүл тухайн хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асуух, үг хэлэх эрхийг нь хасах;
101.1.3.хуралдааны дэгийг удаа дараа зөрчсөн, хуралдааныг хэвийн явуулахад саад учруулж байгаа гишүүний хуралдааны санал хураалтаас бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг нь 3 цаг хүртэл хугацаагаар хасах. Хугацааг хуралдаан даргалагч тогтоож хуралдаанд мэдэгдэнэ;
101.1.4.хуралдааны явцад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл тухайн гишүүний талаар Ёс зүйн дэд хороонд санал тавих."
7/16 дугаар зүйлийн 16.11-16.15 дахь хэсэг:
"16.11.Төслийг хэлэлцэхдээ тухайн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баримтлах бөгөөд тухайн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон боловч хэлэлцэж амжаагүй төслийг дараагийн ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулж хэлэлцэн батална.
16.12.Хуралдаанаар нэг асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч түүний хэлэлцүүлгийг хойшлуулж дараагийн асуудлыг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
16.13.Энэ хуулийн 16.5-д заасан ажлын хэсгийг байгуулахдаа ахлагчийг томилох бөгөөд ахлагчид нэг хүн дэвшвэл шууд, нэгээс илүү хүн нэр дэвшвэл илээр санал хураалт явуулж сонгоно.
16.14.Ажлын хэсэг 5-7 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийн ахлагч олонхи, цөөнхийн харьцааг харгалзан бүрэлдэхүүнийг өөрөө сонгох бөгөөд ингэхдээ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ахлагчид нэр дэвшсэн бусад гишүүнийг оруулсан байна.
16.15.Байнгын хороо хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө Ерөнхийлөгч, Засгийн газар уг төсөлтэй холбогдуулан санал ирүүлсэн бол тухайн Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед уг саналыг хуралдаан даргалагч танилцуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл гишүүд асуулт асууж, тайлбар авч болно."
8/22 дугаар зүйлийн 22.3.5 дахь заалт:
"22.3.5.хуралдаан даргалагч санал хураалт явуулах цагийг урьдчилан товлож зарлах бөгөөд санал хураалт явуулахаас 5 минутын өмнө тусгайлан дохио өгч гишүүдэд мэдэгдэнэ."
9/25 дугаар зүйлийн 25.16 дахь хэсэг:
"25.16.Шаардлагатай гэж үзвэл төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг энэ хуульд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно."
10/30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэг:
"30.4.Засгийн газар гадаад улстай дипломат харилцаа тогтоох, эсхүл цуцлах асуудлаар тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн бол уг асуудлыг энэ хуулийн 30.1-д заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
11/361- 364 дүгээр зүйл:
"361дүгээр зүйл.Зохион байгуулалтын шинжтэй бусад асуудал хэлэлцэх
361.1.Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.
361.2.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргана.
361.3.Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцааж болно.
361.4.Байнгын хороо боловсруулан Улсын Их Хуралд оруулах зохион байгуулалтын шинжтэй асуудлыг энэ хуулийн 361.1-361.3-т заасан журмын дагуу хэлэлцэнэ.
362дугаар зүйл.Цэцэд хүсэлт гаргах
362.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар гишүүн Цэцэд хүсэлт гаргах саналыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлбэл уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо ажлын 14 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж саналд дурдсан асуудал нэг бүрээр санал хураан нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ оруулна.
362.2.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 362.1-д заасан санал, дүгнэлт гарснаас хойш ажлын 7 өдрийн дотор хуралдаж асуудал нэг бүрээр Байнгын хорооны саналаар санал хураалт явуулах бөгөөд санал хураалтаар олонхийн дэмжлэг авсан асуудлаар Цэцэд хүсэлт гаргахыг зөвшөөрсөн гэж үзнэ.
362.3.Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 362.2-т заасан асуудлаар хүсэлт гаргах тухай албан бичгийг Цэцэд хүргүүлнэ.
363дугаар зүйл.Цэцийн хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, тайлбар гаргах
363.1.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэх хуралдаанд тайлбар авахаар ирүүлсэн Цэцийн албан бичгийг Улсын Их Хурлын дарга холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ.
363.2.Холбогдох Байнгын хорооны дарга Цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох гишүүний талаархи саналаа Улсын Их Хурлын даргад оруулна.
363.3.Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилно.
363.4.Итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн маргаантай асуудлаар Цэцэд өгөх тайлбарыг бэлтгэхэд Байнгын хорооны дарга шаардлагатай гэж үзвэл энэ талаар Байнгын хорооны гишүүдийн саналыг авах, эсхүл Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж чиглэл өгч болно.
364 дүгээр зүйл.Онц болон дайны байдал зарлах, цуцлах тухай асуудлыг хэлэлцэх
364.1.Онц болон дайны байдал зарлах тухай асуудлыг Онц байдлын тухай хуулийн 5-7 дугаар зүйл, Дайны байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
364.2.Энэ хуулийн 364.1-д заасан шийдвэрийн төсөлтэй холбогдон гарах бусад хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг энэ хуульд заасан хугацааг харгалзахгүйгээр хэлэлцэнэ.
364.3.Онц болон дайны байдал зарлах тухай Ерөнхийлөгчийн зарлиг батлах, эсхүл хүчингүй болгох асуудлыг хэлэлцэхэд уг асуудлыг нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч танилцуулна.
364.4.Онц байдал зарлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүд санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол уг асуудлыг нэгдсэн хуралдаанд хууль санаачилсан гишүүн танилцуулж, энэ хуулийн 364.1-д заасан дэгийн дагуу хэлэлцэнэ."
12/391дүгээр зүйл:
"391дүгээр зүйл.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам
391.1.Ерөнхий сайд эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, түүнчлэн мөнхүү шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Засгийн газрын гишүүний саналыг Улсын Их Хуралд оруулсан бол Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргана.
391.2.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 391.1-д заасан хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулах бөгөөд чөлөөлөгдөх хүсэлтийг нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол батлагдсанд тооцно.
391.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шалтгаан үндэслэлийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлж болно."
13/401дүгээр зүйл:
"401дүгээр зүйл.Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам
401.1.Цэцийн гишүүн эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна.
401.2.Нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулах бөгөөд чөлөөлөгдөх хүсэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол батлагдсанд тооцно.
401.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шалтгаан үндэслэлийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлж болно."
14/431 дүгээр зүйл:
"431дүгээр зүйл.Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг тогтоох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөх журам
431.1.Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг тогтоох саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
431.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Засгийн газраас зөвшилцөхөөр ирүүлсэн санал, танилцуулгыг хуралдаанаараа хэлэлцэж ил санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол саналыг дэмжиж байгаагаа Засгийн газарт хариу мэдэгдэх ба ингэхдээ уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд анхаарвал зохих асуудлаар гишүүдийн гаргасан саналыг хавсаргана.
431.3.Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг тогтоох тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаан ил санал хураалт явуулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд энэ асуудлаар Улсын Их Хурал тогтоол батална."
15/45 дугаар зүйлийн 45.5, 45.6 дахь хэсэг:
"45.5.Хуульд заасны дагуу албан тушаалд томилуулах саналыг Улсын Их Хурал, Байнгын хороо, Улсын Их Хурлын дарга гаргах, нэр дэвшүүлэх бол холбогдох хуульд заасан журам, шаардлага, шалгуурыг үндэслэнэ.
45.6.Байнгын хороо хуульд заасны дагуу албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхдээ гишүүдээс санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар нэр дэвшүүлэхийг дэмжсэнд тооцно."
16/47 дугаар зүйлийн 47.2.8 дахь заалт:
"47.2.8.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо."
17/47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг:
"47.9.Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаархи мэдээллийг Авлигатай тэмцэх газар жил бүрийн эхний улиралд Улсын Их Хуралд мэдээлнэ."
18/531 дүгээр зүйл:
"531 дүгээр зүйл.Улсын Их Хурлын үйл ажиллагааг мэдээлэх журам
531.1.Улсын Их Хурлын үйл ажиллагааг телевизийн тусгай сувгаар шууд нэвтрүүлэх болон телевиз, радиод тусгай цаг гаргаж олон нийтэд сурталчлах, мэдээлэх ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулна.
531.2.Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг ээлжит чуулган бүрийн эхэнд хэвлэл, мэдээллийн байгууллагаас ирүүлсэн санал, ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг нь харгалзан хэвлэл, мэдээллийн ажилтны нэр зааж олгоно.
531.3.Энэ хуулийн 531.2-т заасан сурвалжлах эрхтэй хэвлэл, мэдээллийн ажилтан нь Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд заасан журмыг баримтлан Төрийн ордонд тусгайлан гаргасан өрөөнд байрлан үйл ажиллагаа явуулна.
531.4.Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг болон ажлын хэсгийн хуралдаан дууссаны дараа хуралдаан даргалагч нь хэвлэл, мэдээллийн ажилтанд мэдээлэл өгөх зориулалтын өрөөнд хуралдааны талаар мэдээлэл хийж болох бөгөөд хуралдаанд хэлэлцэж байгаа асуудлаар цөөнх болсон гишүүдийг төлөөлж нэг гишүүн байр сууриа хэвлэл, мэдээллийн ажилтнуудад мэдээлэл өгөх зориулалтын өрөөнд мэдээлэл өгч болно."
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийн "хуралдаанаар хэлэлцэж" гэсний дараа "ажлын хэсэгт орсон Улсын Их Хурлын гишүүдийн дунд санал хураалт явуулж" гэж, 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтын "чиглэл" гэсний дараа "хуралдаан даргалагчаас" гэж, мөн зүйлийн 23.7 дахь хэсгийн "бэлтгэх" гэсний дараа "болон энэ хуулийн 23.5, 24.6-д заасан төслийг боловсруулах" гэж, 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийн "болон" гэсний дараа "энэ хуулийн 23.5-д заасан" гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт "Засгийн газар төсвийг зохиохдоо Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /цаашид "хөтөлбөр" гэх/ болон Үндсэн чиглэлтэй нийцүүлнэ." гэсэн хоёр дахь өгүүлбэр, мөн зүйлийн 25.6 дахь хэсэгт "Үндсэн чиглэлийг хэлэлцэхэд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад хүмүүс байлцана." гэсэн хоёр дахь өгүүлбэр, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн "байнгын хороо" гэсний дараа "уг асуудлыг ажлын 5 өдрийн дотор" гэж, 34.2 дахь хэсгийн "дүгнэлтийг" гэсний дараа "ажлын 5 өдрийн дотор" гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн "байнгын хороо" гэсний дараа "ажлын 5 өдрийн дотор" гэж, мөн зүйлийн 40.2 дахь хэсгийн "Нэгдсэн хуралдаан" гэсний дараа "Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор хуралдаж" гэж, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн "гаригийн" гэсний дараа "15 цагаас" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг:
"7.1.Нэгдсэн хуралдаанаас бусад нээлттэй хуралдаанд зөвхөн хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, нам, эвслийн бүлгийн ажлын албаны ажилтнууд, Тамгын газрын ажилтнууд болон гишүүдийн зөвлөх, туслахууд оролцож болно."
2/8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт:
"8.1.7.асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд нэмэлт хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 2 хүртэл удаа тус бүр 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж тайлбар авах."
3/8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг:
"8.4.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэхэд тухайн төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэл, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа тэдгээртэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуух асуултыг тэдгээрийн нэрсээ ирүүлсэн дарааллыг нь баримтлан хуралдаан даргалагч зохицуулна."
4/8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг:
"8.6.Хуралдаанд төсөл хэлэлцэхэд зөвхөн тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл түүнийг орлож байгаа Засгийн газрын гишүүн гишүүдийн асуултад хариулах буюу тайлбар хийнэ. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон, түүнчлэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдон уригдаж ирсэн хүмүүс хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр тайлбар хийж асуултад хариулж болно."
5/11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг:
"11.2.Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн тангараг өргөх ёслол үйлдэж дуустал Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргыг сонгож дуустал Улсын Их Хурлын насаар хамгийн ахмад гишүүн чуулганы хуралдааныг зохион байгуулж даргална."
6/16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг:
"16.3.Төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн бол төслийг анхны хэлэлцүүлгээр батлах боломжтой гэсэн санал, дүгнэлтийг гаргаж нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг горимын саналыг дэмжсэн бол төслийг анхны хэлэлцүүлгээр баталж болох бөгөөд хэрэв олонхи дэмжээгүй бол эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр санал хураалт явуулахгүйгээр холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ."
7/18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг:
"18.2.Энэ хуулийн 18.1-д заасны дагуу төсөл, түүнд хавсаргасан баримт бичгийг холбогдох Байнгын хороонд шилжүүлснээс хойш 3 хоногийн дотор нийт гишүүдэд хувилж хүргүүлнэ."
8/46 дугаар зүйл:
"46 дугаар зүйл.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэх журам
46.1.Хөтөлбөр болон Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
46.2.Хөтөлбөр болон Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Улсын Их Хурал дараа жилийн Үндсэн чиглэлийг хэлэлцэж эхлэхээс өмнө хэлэлцсэн байна.
46.3.Засгийн газар Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг зорилт, арга хэмжээ тус бүрээр гаргасан байна.
46.4.Хөтөлбөр болон Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд оруулна.
46.5.Нам, эвслийн бүлэг, Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хөтөлбөр, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хуралдаанаараа хэлэлцсэн бол гаргасан санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ.
46.6.Нэгдсэн хуралдаан Ерөнхий сайдын илтгэл, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, хөтөлбөр, Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай тогтоол батална.
46.7.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад албан тушаалтан, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно."
9/48 дугаар зүйлийн 48.8 дахь хэсэг:
"48.8.Ерөнхий сайдыг тодорхой сэдвээр мэдээлэл хийх шаардлагагүй гэж үзвэл мэдээллийн цагт энэ хуулийн 48.1-д дурдсан сэдвийн хүрээнд гишүүдийн тавьсан асуултад шууд хариулт өгөх ажлыг зохион байгуулж болно."
4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн ", үдээс хойш 15 цагаас эхэлнэ." гэснийг "эхэлж, үдээс хойш 15 цагаас үргэлжилнэ." гэж, мөн зүйлийн 4.3 дахь хэсгийн "тус тус зохион байгуулна." гэснийг ", шаардлагатай бол энэ хуулийн 4.2-т заасан журмыг баримтлан бусад ажлын өдөрт зохион байгуулж болно." гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн "Хаалттай" гэснийг "Энэ хуулийн 5.1-д заасан хаалттай" гэж, 161дүгээр зүйлийн 161.2 дахь хэсгийн "18.2-т" гэснийг "18.2, 28.2-т" гэж, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн "холбогдох болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасан бол нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж" гэснийг "Улсын Их Хурлын дарга Зөвлөлтэй зөвшилцөн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж" гэж, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн "хууль болон хуулийн" гэснийг "хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр болон төслийн" гэж, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсгийн "санал хураалгах" гэснийг "зарчмын зөрүүтэй саналын" гэж, мөн зүйлийн 21.10 дахь хэсгийн "хураалгах бөгөөд тэгэхдээ энэ хуулийн 21.8-д заасан таслах эрх эдэлнэ." гэснийг "хураалгана." гэж, 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, мөн зүйлийн 23.5 дахь хэсгийн "дэмжигдсэн" гэснийг "санал хурааж шийдвэрлэсэн" гэж, 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийн "энэ хуульд заасан" гэснийг "мөн хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан" гэж, 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсгийн "Нэгдсэн хуралдаан мөнгөний бодлогын баримт бичгийн анхны хэлэлцүүлэг явуулсны дараа төсвийн" гэснийг "Төсвийн" гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын тогтоолын" гэснийг, мөн зүйлийн 33.2 дахь хэсгийн "тогтоолын" гэснийг "хуулийн" гэж, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн, мөн зүйлийн 37.7 дахь хэсгийн, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн, 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийн "батална" гэснийг "батлагдсанд тооцно" гэж, 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийн "хэлэлцэх бөгөөд энэхүү үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна." гэснийг "хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанд хэлэлцэж болно." гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн "төслийг" гэсний өмнөх "хуулийн" гэснийг, 21 дүгээр зүйлийн 21.11 дэх хэсгийн "хууль санаачлагчаас асуулт асууж," гэснийг, мөн зүйлийн 21.18 дахь хэсгийн "болон нээлттэй хуралдаанаар хэлэлцүүлэх" гэснийг, 29 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 29.1 дэх хэсгийн "олон талт" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.8, 21.9, 21.16, 21.17 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.3.4 дэх заалт, 35 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
