A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 32.1.3 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"32.1.3.энэ хуулийн 32.1.2-т заасны дагуу Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргахдаа холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр, хэрэв Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бол Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулна."

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтын "санал, дүгнэлт гаргана" гэсний өмнө "бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь /хэсэгчлэн/ хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлаар" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтын дугаарыг "32.1.4" болгон өөрчилж, мөн заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"32.1.4.нэгдсэн хуралдаан Цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа энэ хуулийн 32.1.3-т заасны дагуу Байнгын хорооноос гаргасан санал тус бүрээр ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар тогтоол батлах бөгөөд уг тогтоолд зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн заалтыг тус тусад нь заана."

4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.7 дахь заалтын "32.1.5-д" гэснийг "32.1.6-д" гэж, мөн зүйлийн 32.1.4-32.1.9 дэх заалтын дугаарыг "32.1.5-32.1.10" болгон тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ