- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн "төсвийн хүрээний мэдэгдлийн" гэсний өмнө "Үндсэн чиглэл," гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн "Үндсэн чиглэл, төсвийг" гэснийг "Төсвийг" гэж, мөн зүйлийн 25.8 дахь хэсгийн "энэ хуулийн 25.4-т заасан" гэснийг "мөнгөний бодлогын" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн "Энэ хуулийн 25.1-д заасан баримт бичгээс эхний ээлжинд" гэснийг хассугай.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
