- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 161дүгээр зүйл нэмсүгэй:
"161дүгээр зүйл. Улсын Их Хурлын чуулганаар төслийг нэн яаралтай хэлэлцүүлэх
161.1.Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайдаас үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга хянаж, өмнө баталсан хэлэлцэх асуудлын тов, дараалалд өөрчлөлт оруулж, чуулганаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргана.
161.2.Энэ хуулийн 161.1-д заасан Улсын Их Хурлын даргын захирамжийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн хамт холбогдох Байнгын хороо нийт гишүүдэд яаралтай хүргүүлж, Байнгын хорооны хуралдаанаар төслийг энэ хуулийн 18.2-т заасан хугацааг харгалзахгүйгээр хэлэлцүүлнэ."
2 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 4- ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх