- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2011 оны 02 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй: "6.4.Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн баталгааны тухай асуудлыг хуулиар тусгайлан зохицуулна." 2 дугаар зүйл. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "6.3.Засгийн газар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Концессын тухай хуульд заасны дагуу улсын хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой, эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай томоохон төсөл, хөтөлбөрт зээлийн баталгаа гаргаж болно." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
