- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2010 оны 06 сарын 24 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "энэ хууль болон" гэсний дараа "Төсвийн тогтвортой байдлын тухай," гэж, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3 дахь хэсгийн "Засгийн газрын нөөц хөрөнгө," гэсний дараа "Төсвийн тогтворжуулалтын сан," гэж тус тус нэмсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
