A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2009 оны 11 сарын 18 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.2.5 дахь заалт нэмсүгэй: "3.2.5.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээс бүрдэж, мөн хуулийн 17.1-д заасны дагуу зарцуулагдах тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг хүний хөгжил сангийн төсөв гэнэ.". 2 дугаар зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт "орон нутгийн төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсөв" гэсний дараа ", Хүний хөгжил сангийн төсөв" гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хөгжил сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх