- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 10 сарын 16 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 10.1.7 дахь заалт нэмсүгэй: "10.1.7.цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох албан татвар." 2 дугаар зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "10.3.1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1-д заасан орлогод ногдох албан татвараас бусад хувь хүний орлогын албан татвар;" 3 дугаар зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
