- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2007 оны 11 сарын 30 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 3.2.3, 3.2.4 дэх заалт тус тус нэмсүгэй. 1/3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт: "3.2.3.Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээр бүрдэж, мөн хуулийн 6.1-д заасан зориулалтаар тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан Засгийн газар бүрдүүлэн зарцуулах төсвийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсөв гэнэ." 2/3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт: "3.2.4.Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эх үүсвэрээр бүрдэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу зарцуулагдах тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг нийгмийн даатгалын сангийн төсөв гэнэ." 2 дугаар зүйл. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "3.2.Монгол Улсын нэгдсэн төсөв нь Монгол Улсын төсөв, орон нутгийн төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ:" 3 дугаар зүйл. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
