A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны 07 сарын 08 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 6, 11, 12 дахь заалт нэмсүгэй: 1/ 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт: "10.1.6.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь; 2/ 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 11 дэх заалт: "10.3.11.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь" 3/ 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 12 дахь заалт: "10.3.12.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувь." 2 дугаар зүйл. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9.1.6-ын "төлбөр" гэснийг "төлбөрийн 70 хувь" гэж, 9.1.7-ын "лицензийн төлбөр" гэснийг "тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь.", 10.1.2-ын "төлбөр" гэснийг "төлбөрийн 20 хувь" гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9.1.6-ын "алт" гэснийг, 10.3.5-ын "ашигт малтмалаас бусад" гэснийг тус тус хассугай. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Хэвлэх