A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2006 оны 05 сарын 12 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай заалт, хэсэг нэмсүгэй: 1/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт: "9.1.9. зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар. " 2/ 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "13.4. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор Монгол Улсыг хөгжүүлэх сан байгуулна." 2 дугаар зүйл. Энэ хуулийг Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Хэвлэх