- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОРДНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОРДНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийн "Цагдаагийн ерөнхий газрын даргын" гэснийг "цагдаагийн төв байгууллагын даргын" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
