A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 5-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хэсэгчлэн хориг тавьж, Улсын Их Хурал 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 25 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар энэ хуулийн 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсон/ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 05 сарын 29 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "хэрэгслийн тоо бүртгэлийг хөтөлж, тэдгээрийг жолоодох эрхийн үнэмлэх олгоно." гэснийг "хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх олгоно." гэж өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. /Энэ зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хориг тавьж, Улсын Их Хурал 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 25 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар энэ зүйлийг хүчингүй болсонд тооцсон/ 3 дугаар зүйл.Энэ хуулийг Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх