A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 5-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн ЗЗ дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "2.Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах үүрэг бүхий цагдаагийн алба хаагчид алба хаасан 2 жил тутам ажлын З өдрийн, цагдаагийн бусад алба хаагчид алба хаасан 5 жил тутам ажлын З өдрийн нэмэгдэл амралт олгоно." 2 дугаар зүйл. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн "тэтгэмжийн зөрүү" гэснийг "тэтгэмж"; мөн хэсгийн З дахь заалтын "хохирогчийн авч байсан цалингийн зөрүү" гэснийг "төрөөс 5 жилийн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж" гэж тус тус өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

Хэвлэх