- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 5-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 2 дахь хэсэг нэмсүгэй: "2.Цагдаагийн байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашиглаж байгаа автотээврийн болон замын хөдөлгөөнд оролцдог өөрөө явагч хэрэгслийн тоо бүртгэлийг хөтөлж, тэдгээрийг жолоодох эрхийн үнэмлэх олгоно." 2 дугаар зүйл.Энэ хуулийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
