A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 5-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй: "5.Цагдаагийн төв байгууллагын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө." 2 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "бүтцийг" гэсний дараа "батална" гэж нэмсүгэй. З дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгээс "даргыг томилж, чөлөөлнө" гэснийг хассугай. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ

Хэвлэх