A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1, 11.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

9.1.Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө." 2/ 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "11.1.Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргыг Төрийн албаны төв байгууллага нэр дэвшүүлж, Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө." 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН