- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "шилжүүлэх" гэсний дараа ", Монгол Улсад орсон, гарсан, дамжин өнгөрсөн гадаадын иргэний бүртгэлийг нарийвчлан хөтөлж, мэдээг тухай бүр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн албанд ирүүлж байх" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
