A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын хилийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Хилийн суман, харуулд алба хааж байгаа офицер, ахлагч хүнсний хангамж үнэгүй эдэлнэ. Энэхүү хүнсний хангамжийн хэмжээг Засгийн газар тогтооно" гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ