- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "эхний 6 өдрийн" гэснийг "ажлын эхний 5 өдрийн"; " 7 дахь өдрөөс" гэснийг "6 дахь өдрөөс"; мөн зүйлийн 2 дахь хэсгийн "эхний 6 хоногийг оролцуулан ажлын 78 хоногоос" гэснийг "ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс"; "156 хоногийн хугацаанд" гэснийг "ажлын 132 өдрийн хугацаанд"; мөн зүйлийн 3 дахь хэсгийн "нийтдээ 156 хоногоос" гэснийг "нийтдээ ажлын 132 өдрөөс" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
