- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1998 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн:
"5. Өндөр насны тэтгэвэр авагч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бол түүний тогтоолгосон тэтгэврийг дор дурдсан хувиар тооцож олгоно:
1/ тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс бага бол 100 хувиар;
2/ тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс их бол 60 хувиар;
3/ тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээс их бол 40 хувиар "гэснийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл. Энэ хуулийг 1998 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A
