A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/ 4 дүгээр зүйлийн 7 дахь заалт:

"7/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал."

2/171 дугаар зүйл:

"171 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Хэвлэх

1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

1/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт;

2/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон сурталчилгаа.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээний зардлын хэмжээ, санхүүжүүлэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална."

2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "зардлыг" гэсний дараа "галт тэрэг, автомашины тухайн үед мөрдөж буй тарифыг үндэслэн" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "мэргэжлийн ажилтныг" гэснийг "мэргэжлийн ажилтан, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийг", 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "жагсаалтыг эрүүл мэндийн" гэснийг " жагсаалт, хувь хэмжээг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын", 11 дүгээр зүйлийн "хөлснөөс" гэснийг "хөлс, түүнтэй адилтгах орлогоос", 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "хөдөлмөрийн хөлсний" гэснийг "хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын", 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "мэргэжлийн эмнэлгийн байгууллагын эмчилгээний чанарын хяналтын комисс, уг комисс байхгүй" гэснийг "эмнэлгийн байгууллагын эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр, зөвлөгөөний шийдвэр гаргах боломжгүй", 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "5" гэснийг "3" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН