A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 5 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд дор дурдсан агуулга бүхий хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын тусламж үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг нийгмийн хамгаалал, болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно"

2/ 4 дүгээр зүйлийн 5, 6 дахь заалт:

"5/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл;

6/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын даатгуулагчийг сувилахад ногдох тусламж үйлчилгээний хувьсах зардал"

2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийн жагсаалтыг эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална" гэсэн агуулга бүхий 2 дахь өгүүлбэр, мөн хэсгийн "үнийг" гэсний дараа "Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийг баримтлан" гэж, 16 дугаар зүйлд "хийлгэх" гэсний дараа "тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх" гэж, 17 дугаар зүйлийн 3 дах хэсгийн "сувилуулбал" гэсний дараа "рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардлыг" гэж тус тус нэмсүгэй

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"1.Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир, дутуу болж Монгол Улсад хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопеди/ хийлгэсэн бол үнийг эхний удаад 100 хувь, цаашид нийгмийн даатгалын шимтгэл үргэлжлүүлэн төлж байгаа бол протез, ортопедийн эдэлгээний хугацаа дууссан тохиолдол бүрт үнийг бүрэн, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол хоёр дахь удаад үнийн 50 хувийг нийгмийн даатгалын байгууллага тус тус нөхөн төлнө."

4 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн "олгоно" гэснийг "болон хуульд заасан бусад зардлыг санхүүжүүлнэ" гэж, мөн хуулийн "рашаан сувилал" гэснийг "рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилал" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР