A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 5 дугаар зүйл нэмсүгэй:

Хэвлэх

1/ 5 дугаар зүйл:

"5 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс 30,000.0 сая төгрөгийг Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулахыг зөвшөөрсүгэй."

Хэвлэх

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2011 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 168,202.8
2 Ажиллагсдаас төлөх шимтгэл 212,503.8
3 Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 76,243.0
4 Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл 15.0
5 Төр даатгалыг нь хариуцах иргэдийн Хүний хөгжил сангийн төсвөөс төлөх шимтгэл 10,906.1
6 Хүний хөгжил сангаас төлөх иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл 5,300.0
7 Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 11,203.0
8 Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл 2,420.1
9 Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэний төлөх шимтгэл 1,400.0
10 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл 786.7
11 Бусад орлого 11,861.2
Нийт орлого 500,841.6

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Тэтгэврийн даатгалын сан 451,114.4
2 Тэтгэмжийн даатгалын сан 28,827.5
3 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан 20,530.9
4 Ажилгүйдлийн даатгалын сан 9,557.3
5 Эрүүл мэндийн даатгалын сан 94,049.1
6 Ажиллагааны зардал 12,160.7
7 Хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмж 2,445.9
7.1 Нийгмийн даатгалын үйлчилгээний зориулалтаар албан конторын барилга, 13.5*16.5м /Сэлэнгэ, Мандал сум/ 292.1
7.2 Нийгмийн даатгалын үйлчилгээний зориулалтаар албан конторын барилга, орон сууцны 3 өрөөг худалдан авна. /Сэлэнгэ, Сайхан сум/ 30.0
7.3 Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, 16*21м /УБ, БЗД/ 89.0
7.4 Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, /Увс/ 8.0
7.5 Их засвар /Архангай/ 1.1
7.6 Их засвар /Булган/ 57.5
7.7 Их засвар /Дорноговь/ 45.0
7.8 Их засвар /Дорнод/ 22.1
7.9 Их засвар /Өмнөговь/ 71.3
7.10 Их засвар /Сүхбаатар/ 6.6
7.11 Их засвар /УБ, Багануур дүүрэг/ 9.0
7.12 Их засвар /Нийгмийн даатгалын ерөнхий газар/ 104.4
7.13 Их засвар /Завхан, Тосонцэнгэл/ 15.1
7.14 Их засвар /УБ, Баянгол дүүрэг/ 15.0
7.15 Тоног төхөөрөмж 1,679.7
Нийт зарлага 618,685.8

" 3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн дугаарыг "6" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ